Улаан Овоогийн ерөнхий төлөвлөгөө

Байрлал ба эзэмшил

Професигийн100 хувийн эзэмшлийн нүүрсний уурхай нь Улаан-Баатараас засмал замаар 430 км орчимд оршидог болон стратегийн байршлын хувьд Оросын хилээс 17км-т Монгол, Оросын төмөр замын уулзвараас 120км зайд оршдог. Энэ төсөл нь 209 сая тонн гэж тооцоологдсон, эдийн засгийн хувьд олборлоход сайн чанартай, өндөр хэмжээний дэгдэлттэй хар тостой, 1.8:1 судлын харьцаатай түлшний нүүрсийг хамарна. Калорийн гаралт нь 5.040ккал/кг, 11.3 % бага үнслэгтэй, 0.40 %-ийн сульфаттай. Нүүрсний зузаалаг нь 53 метр бөгөөд эхний 8 жилд угаах шаардлагагүй тиймд бага зардалтай уурхайн үйл ажиллагаа шаардагдсан. Бүх нүүрсний чанарын үнэлгээг “хүлээн авсан” үйээр мэдэгдэнэ. Тус компани нь 11 сарын 11-нд Монголын Ашигт Малтмал, Эрчим Хүчний Яамнаас уул уурхайн тусгай зөвшөөрөл авсан. Лейтон Инженеринг компани нь 2010 оны 7-р сард гэрээ байгуулсан бөгөөд Улаан Овоог 2010 оны 12 сард ашиглалтанд оруулжээ.

Професи 2011 6 сард Улаан Овоогийн уурхайгаас зүүн хойд зүгт 17 км-ийн зайд 4773 га газрыг хамарсан Их Хужирт хэмээх бүсийг 100 хувь эзэмших эрхээ авчээ. Их Хужирт нь Професигийн одоогийн хайгуулын зөвшөөрөлтөй (7,392 га) зэргэлдээ бөгөөд тусдаа бүрэн шилжүүлэх боломжтой хайгуулын зөвшөөрөлтөй юм.


Location Map
Click to enlarge

Улаан Овоо нь одоо ашиглалтанд байгаа бөгөөд одоогоор 200,000 гаруй тонн боловсруулсан бөгөөд түүнийгээ Орос буюу Монголын худалдан авагчидтай нийлүүлж байгаа билээ. Професи нь одоогоор Орос Монголын цахилгаан дулааны станцуудтай нүүрс нийлүүлэх  гэрээ байгуулах бөгөөд, Оросын зүүн эргийн боомтуудаар Азид нүүрс нийлүүлэхээр эрмэлзэж байна.

Тус орд газрын хойд тал нь дунджаар 790 га газрыг хамардаг. Професи нь Улаан Овоо уурхайн орчмын 213 га талбайг хамарсан 1231A тоот тусгай зөвшөөрөл, 254 га газрыг хамарсан 5895X тоот тусгай зөвшөөрэл эзэмшдэг. Энэхүү уул уурхайн зөвшөөрөл нь 30 жилийн үндсэн хугацаа, 40 жилийн сунгах хугацаатайгаар олгогдсон болно.

Улаан Овоо орд газрын эргэн тойронд Улаан Овоотoй дүүцэхүйц хэмжээний нүүрсний 2 сав газар байдаг. Эдгээр сав газарт одоогоор малтлага хийгээгүй байгаа боловч нэмэлт нөөц агуулж байх боломжтой юм. Тус компани нь эдгээр газарт 2011 онд малтлага хийхээр төлөвлөөд байгаа юм.

Хайгуулын ажил

Улаан Овоо дахь хайгуулын ажилд нийт 110 гаруй өрөмдлөгийн нүх, 1,200 гаруй шинжилсэн нүүрсний лабораторын дээж, ус болон чулууны механизмийн судалгаа, нарийвчилсан зураг, хэдэн шинэ уурхай, инженерчлэлийн болон  урьдчилсан судалгаа зэрэг багтана.  Төслийн газар нь 70 м хүртэлх зузаантай нийт цэвэр нүүрсэн  давхарга, таван жижиг үе давхарга гэсэн 2 давхаргыг үндэс болгосон. Нарийвчилсан хайгуулын өрөмдлөгийн ажлыг  1970-аад оны сүүлээр Монгол улсын Геологи, эрчим Хүчний Яам, 1993-1997 хооронд Монгол –Оросын хамтарсан хөрөнгө оруулалттай уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг Эрдэнэт Компани тухайн ордод гүйцэтгэж байсан юм. Уг хайгуулын үр дүн нь 78 сая гаруй тонн нөөцтэй уурхайн хойд хэсэгт маш том нүүрсний орд газар байна гэдгийг харуулсан. Уурхайн өмнөд хэсэгт бүрэн бус хайгуул хийсэн боловч  хойд хэсгийн хэмжээтэй харьцуулан хайгуулыг гаргасан байсан.

2006 онд Red Hill, өмнөх эзэмшигч, Улаан Овоод 2,400 м алмазны керн өрөмдлөгийн програмтай 11-нүхийг өрөмдөхийг Behre Dolber Inc. (АНУ)-д даалгасан. Эдгээрийн 6 нүхийг өмнөх үр дүнг батлан харуулахын тулд нөөцийн хойд хэсэгт өрөмдсөн бөгөөд 5 нүхийг найдвартай байдлыг нэмэгдүүлэхийн тулд уг газрын өмнөд хэсэгт өрөмдсөн. Уг програмын үед 470 гаруй метрээс 362 гаруй нүүрсний дээж авсан. 2006 оны өрөмдлөгийн програмаас эцсийн үр дүн нь нэмэлт 130.8 сая тонн буюу эхний үнэлгээнээс 168% -аар нөөцийн үнэлгээг өсгөж нийтдээ 208.8 сая тонн нүүрсний нөөцтэй гэж гарсан.

2011 онд Професигийн шинээр эзэмшилдээ авсан Их Хужирт газарт өрөмдлөг хийхэд 19 метрийн зузаантай нүүрсний давхаргаатай тулгарчээ. Мөн нөөцийг нарийн тодорхойлохын тулд нэмэлт хайгуулын ажил явуулж.

Монгол улсын Засгийн Газрын гаргасан Байгаль Орчны Зөвшөөрөл

2008 онд Професи нь Монгол улсын Байгаль Орчны Яамнаас Улаан Овоод Байгаль Орчны Нөлөөллийн Бичгэн зөвшөөрлийг авсан. Монгол улсын 2006 оны Эрдэс баялгийн хууль, 1995 оны Байгаль хамгаалах тухай хуулийн дагуу Байгаль Орчны Нөлөөллийн Бичгийн зөвшөөрлийг төсөл хэрэгжүүлэхээс өмнө авах шаардлагтай юм.

Монгол улсын байгаль орчны талаар зөвөлгөө өгдөг бие даасан компани болох Екос ХХК-ийн боловсруулсан уг Байгаль Орчны Нөлөөллийн Бичиг нь нийгэм, хөдөлмөрийн асуудлууд, төслийн газрын байгаль орчны нөхцөл байдал, бүрэн хэмжээний олборлолтын үйл ажиллагаанаас үүсэн гарч болзошгүй байгаль орчны нөлөөлөл зэргийг харуулдаг. Судалгааны үр дүн нь Улаан Овоод олборлолт хийхэд үндсэн бэрхшээл байхгүй бөгөөд байгаль орчныг хамгаалах хамгийн шилдэг практикаас бий болсон санал зөвлөмжүүдийг гаргасан. 

Мөн Байгаль Орчны Нөлөөллийн Бичиг нь орон нутгийн иргэдийн төслийн бодлыг тусгадаг. Тухайн орон нутгийн иргэдийн томоохон бүлэг болон сумын захиргаа нь төсөлд тусалдаг гэдгийг тодорхойлдог. Улаан Овоо уурхайн нээлтийг ихээр хүлээж байна. Яагаад гэвэл орон нутгийн эдийн засаг, шинэ гэр бүл, ажил, үйлдвэрлэлд оруулах түүний хувь нэмэр их юм.

2010 онд Професи нь Монголын Байгал Орчныг Хамгаалах Яамнаас Жилийн Байгал Орчныг Хамгаалах Төлөвлөгөө авсан юм.


Mineral resources that are not mineral reserves do not have demonstrated economic viability. Neither the Toronto Stock Exchange nor its Regulation Services Provider (as that term is defined in the policies of the Toronto Stock Exchange) accepts responsibility for the adequacy or accuracy of this website.

Qualified Person under NI 43-101
Christopher M. Kravits P.Geo., a consultant of the Company is the qualified persons responsible for the technical information on this website.

Cautionary Note Regarding Mineral Resources and Mineral Reserves
Readers should refer to the Company's current technical reports and other continuous disclosure documents filed by the Company available on Sedar at www.sedar.com for further information on the mineral resource estimates of the Company's projects, which are subject to the qualifications and notes set forth therein, as well as for additional information relating to the Company more generally. Mineral resources which are not mineral reserves, do not have demonstrated economic viability. Inferred mineral resources have insufficient confidence to allow the meaningful application of technical and economic parameters or to enable an evaluation of economic viability suitable for public disclosure. Neither the Company nor readers can assume that all or any part of an inferred mineral resource will be upgraded to indicated or measured mineral resources. Most projects at the inferred mineral resource stage do not ever achieve successful commercial production. Each stage of a project is contingent on the positive results of the previous stage and that there is a significant risk that the results may not support or justify moving to the next stage.

Click here for the forward-looking statements and the cautionary note.