Корпорацийн Менежмент

Гүйцэтгэх захирал, тэргүүн Жон Ли

Жон Ли нь Райс Их Сургуулийн эдийн засаг, инженерийн зэрэгтэй бизнес эрхлэгч юм. Тэрээр 2009 оны 10-р сараас тус корпорцийн тэргүүн, гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Нэг жилийн хугацаанд Жоны удридлаган доор Професи Монгол болон Канадад нүүрсний болон PGM хөрөнгө оруулснаар өсөн дэвжиж чадсан байна. Професи нь Жоны 2 дахь эх орон гэж нэрлэдэг Монголд уул уурхайн үйлдвэрлэл явуулж буй Канадын хоёр дахь олон нийтийн компани юм.

Санхүү хариуцсан захирал Ирина Плавуцка

Ирина Плавуцка нь нягтлан бодох бүртгэл, санхүү, аудитын чиглэлээр 20 гаруй жил ажиллаж олон улсын хэмжээнд ихээхэн туршлага хуримтлуулсан мэргэшсэн нягтлан бодогч юм. Тэрбээр Канадын Бритиш Колумб мужийн Итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын холбооны гишүүүн бөгөөд Украины Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Эдийн засгийн ухааны Магистр цолтой. Хатагтай Плавуцка нь Канадын болон олон улсын хэд хэдэн компанид санхүү, бүртгэлийн салбарт ахлах албан тушаал эрхэлж байсан арвин туршлагатай. Орос, англи хэлтэй.

Патрик Ланглуа, Тэргүүн дэд захирал

Патрик Ланглуа нь банк, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр арвин их туршлагатай бөгөөд Стоункап Секюритис компанийн Хөрөнгө оруулалтын албаны дарга, Лауренцийн Банкны Хөрөнгө оруулалтын албаны гүйцэтгэх захирал байсан. Патрик нь хувь нийлүүлсэн корпорацийн санхүүжилтийн талаар аж үйдвэрийн олон төрлийн салбар, компанид хөрөнгө оруулалт, үнэт цаасны зах зээл, компани хоорондын нэгдэлттэй холбоотой олон төрлийн асуудлаар зөвлөгөө өгч байсан арвин туршлагатай. Ноён Ланглуа Шербрук Их сургуулийн Бизнесийн удирдлагын Магистр цолтой бөгөөд Олон улсын Итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын холбооны гишүүн.

Ерөнхий Mенежер, Корпорацийн Нарийн бичгийн дарга Жосеф В. Ли

Ноён Ли нь Итгэмжлэгдсэн ерөнхий нягтлан бодогч бөгөөд Лауренцийн Их Сургуулиас Арилжааны бакалавр зэрэгтэй. Сүүлийн 13 жил Бритиш Колумб Мужийн Санхүүгийн Яаманд ахлах аудитороор ажиллаж байсан ба түүний ажил нь олон төрлийн салбарт туршлага хуримтлуулах боломжийг өгсөн байна. Ноён Ли нь Професи Корпорацийн удирдах албанд ажиллаж байна.


Захирлууд

Гүйцэтгэх захирал, тэргүүн Жон Ли

Жон Ли нь Райс Их Сургуулийн эдийн засаг, инженерийн зэрэгтэй бизнес эрхлэгч юм. Тэрээр 2009 оны 10-р сараас тус корпорцийн тэргүүн, гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Нэг жилийн хугацаанд Жоны удридлаган доор Професи Монгол болон Канадад нүүрсний болон PGM хөрөнгө оруулснаар өсөн дэвжиж чадсан байна. Професи нь Жоны 2 дахь эх орон гэж нэрлэдэг Монголд уул уурхайн үйлдвэрлэл явуулж буй Канадын хоёр дахь олон нийтийн компани юм.

Захирал Живко Савов

Живко Савов нь цахилгаан эрчим хүчний салбарт олон улсын компанид хөрөнгийн менежмент, бизнесийн хөгжлийн болон бүтцийн санхүүгийн чиглэлээр 12 жил ажиллаж байна. Одоогоор Живко Савов нь En+ Групын Тэргүүн дэд гүйцэтгэх ажилтнаар хөрөнгийн зах зээл, санг хариуцан ажиллаж байна. Живко Савов нь 2006 онд тус корпорацид ажиллахаас өмнө En+ компанид Цахилгаан эрчим хүчний удирдах захирлаар, ЕвроСибЕнерго компанийн тэргүүн, дэд захирлаар ажиллаж байжээ.

Захирал Майкл Ж. Дитс

Майкл Ж. Дитс нь Уитс Их сургуулийг дүүргэсэн бөгөөд дэлхийд алдартай геологч юм. Түүний намтрыг дурьдхад дэлхийн хамгийн том эрчим хүч буюу уурхайн компаниудад тэргүүний ажил хийж явсаан. Ноён Дитс нь ажил мэргэжилийн ихэнхийг Искор Өмнөд Африкт өнгөрүүлсэн бөгөөд эцэсдээ бүүр тухайн компанийн маш том үйл ажилгааг бүгдийн хариуцдаг болжээ. Шишен Төмөрөн хүдэр уурхай болон Гроотегелук нүүрсний уурхайг удирдахаас гадна, ноён Дитс нь бүрэн механикжуулсан нүүрсний уурхайг Дурбан Навигэшн Коуллериг танилцуулсан билээ.

Цаашид ноён Дитсын ажилын түүхээс дурьдахад БП Өмнөд Африк, БП Коул Өмнөд Африк, Ричардс Бэй Коул Терминал Компани/Трансваал Коул Эзэмшигчдийн Ассоциаци болон хамгийн тодруулмаар зүйл нь тэрээр Ескомын дарагаар тус тус ажилж байжээ.

Ескомд байхдаа тэрээр тухайн эрчим хүчний төрлийг худалдан авах үүргийг бүрэн хариуцдаг байжээ (түүний бүхэл бүтэн цөмийн шатахуун буюу усны хангамжтай, жилдээ 120 сая тон нүүрс хүртэл), сүүлдээ бүр бүхэл бүтэн эрчим хүч үүсгэх урсгалыг нь хариуцлагдаа авсан билээ.

Ноён Дитс нь одоог хүртэл цөмийн тал буюу уурхайн инжинерчлэл болон улсын захиргааны ажилд идэвхтэйгээр оролцдог юм. Тэрээр бас БП Өмнөд Африк Тэтгэвэрийн Сан буюу Арселор-Миттал Тэтгэвэрийн Сангийн сонгогдсон итгэмжит хүн юм.

Захирал Чулуунбаатар Баз

Ноён Баз нь Монгол улсын (Мониc) дахь Мониc группын ерөнхийлөгч-тэргүүн юм. Мониc нь Монгол улс, Улаан-Баатард төв оффистой бөгөөд Монголын хамгийн том аж үйлдвэр эзэмшдэг компаниудын нэг юм. Тус компани нь 1,000 гаруй ажилчин, 12 салбартай бөгөөд Ноён Базын удирдлаган доор тус компани нь даатгал, барилга байгууламж, худалдаа, технологи, үл хөдлөх хөрөнгө, геологийн үйлчилгээ, уул уурхай, эрчим хүч, автомашин, автомашины сэлбэг хэрэгсэл, олон улсын тээвэр зууч, гадаад худалгаа, агаарын үйлчилгээ, харилцаа холбоо, нэгдсэн санхүүгийн зөвлөх үйлчилгээ зэрэг салбарт үндэсний тэргүүлэгч болж чадсан юм.

VP эрчим хүчний үйл ажиллагааны захирал Пол Вентер

Пол Вентер нь 2010 оны 08-р сараас Професигиийн захиралаар ажиллаж байна. Тэрээр өөрийн ур чадвар, мэргэжлээрээ аж үйлдвэрүүдэд танил болсон бөгөөд уул уурхай, эрчим хүч, тээврийн аж үйлдвэрийн салбарт Eskom, BHP-ийн 30 жилийн туршлагатай. 2006 онд Орос, Хятад, Монгол улсад нүүрс, эрчим хүчийн аж үйлдвэрийн салбарт үндсэн стратегийн тоглогчийн бизнесээ өргөжүүлэн зорилт тавин ажиллажээ. Вентер 11-р сард Професигиийн Улаан Овоо уурхайд чухал хувь нэмэр оруулсан ба Улаан Овоо-ын үйл ажиллагаанд цахилгаан эрчим хүч хангахаар зорилт тавин ажиллаж байна. Ноён Вентер уул уурхайн болон арилжааны мэргэжилтэн юм. 1983 онд IRT (SA)-ийн гишүүнээр элсжээ.

Захирал Грег Хаул

Ноён Хаул нь уул уурхайн үйлдвэрийн салбарт бие даасан бизнесийн зөвлөх юм. 30 гаруй жил ач холбогдол бүхий олон улсын эрэл хайгуул, хөгжил, уул уурхайн компаниуд болон тэдгээрийн бүтэц, санхүүгийн нөхцлийг хариуцан ажиллаж байжээ. Хятадын хамгийн том анхан шатны мөнгө үйлдвэрлэгч, хамгийн хямд мөнгө үйлдвэрлэгч компани болох Silvercorp Металл Компанийн (NYSE: SVM, TSX: SVM) захирлаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Энэ албан тушаалд томилогдохоос өмнө Хэйвуд Секурити компанийн захирал, Канук корпорацийн дэд захирал, Канакорд Капитал Корпораци компанийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байв. Менежментийн Ротман Сургууль, Торонтогийн их сургууль, SME Аж ахуй нэгжийн хөтөлбөрийг дүүргэсэн бөгөөд Корпорацийн захирлуудын Институтын гишүүн юм.

Захирал Пол Макензи

Ноён Макензи нь олон улсын үнэт цаасны зах зээлд ажиллаж байсан 20 гаруй жилийн туршлагатай бөгөөд Хойд Америк, Өмнөд Америк, Азид мөн худалдаа, санхүүжүүлэлтийн олон улсын ашигт матлтмал, эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлж байв. Тэрээр хэд хэдэн ашигт малтмалын компанид захирал, дэд захирал, ерөнхий захирлаар ажиллаж байсан амжилттай юм. Ноён Маккензи нь Бритиш Колумб мужийн Бринк Хадсон Лефевер-т эрх бүхий үнэт цаасны худалдаачинаар ажиллаж байсан.


Зөвлөхүүд

Зөвлөх Харалд Батиста

Ноён Батиста нь 20-иод жилийн борлуулалт, маркетингийн туршлагатай бизнес эрхлэгч юм. Тэрээр Калифорнийн Санта Клара Их Сургуулийн Магистр зэрэгтэй бөгөөд Vale do Rio Doce (одоо Vale Inco) Компанийг үүсгэн байгуулагч Елизер Батиста, EBX группыг үүсгэн байгуулагч Айке Батиста нарын Бразил дахь Батиста гэр бүлийн гишүүн юм. EBX групп нь ач холбогдол бүхий өрөлдөөний талбар болох Бразил дахь дэд бүтэц, байгалийн нөөцийн салбарт хөрөнгө оруулалт хийдэг компани юм. Эдгээр хөрөнгө оруулалт нь MMX (уул уурхай) MPX (эрчим хүч) LLX (худалдаа) OGX (газрын тос, хий) OSX (газрын тос) -ны салбарт чиглэгдсэн байдаг. MMX (уул уурхай) MPX (эрчим хүч) LLX (худалдаа) OGX (газрын тос, хий) нь Бразилийн Нова Меркадо, Сан Пауло Хувьцааны Арилжааны жагсаалтанд (BOVESPA)  тогтмол багтсан байдаг. EBX группын нэгдмэн зах зээлийн хөрөнгө оруулалт нь 50 тэрбум сая гаруй ам.доллар юм.

Зөвлөх Доктор Жорж Гэйл

Доктор Жорж Гэйл нь 40 гаруй жил ашигт малтмалын орд газрын геологичоор ажиллаж байна. Одоогоор VMS Ventures (TSX-V: VMS) компанийн захирлаар ажиллаж байна. Тэрээр 2007 онд Манитоба Рийд нуурын VMS орд газрыг илрүүлсэн эрэл хайгуулын ажлыг удирдан явуулжээ.
Доктор Жорж Гэйл нь 1977-1999 онд Манитобагийн Геологийн Судалгааны Ашигт Малтмалын Хэсгийн тэргүүнээр ажиллаж байв. Манитобад  үр дүн бүхий геологийн шинжилгээны ажлын үндсэн дээр Професигийн эрэл хайгуулын үйл ажиллагаанд зөвлөхөөр ажиллаж байгаа юм.


Зөвлөх Энхбаатар Очирбал

Монгол улсын иргэн Ноён Очирбал нь 2005 онд Улаан Овоо Корпораци (Одоогийн Професи Коул Корпораци) -д ажиллаж эхлэхээс өмнө Монголын тэргүүлэх ашигт малтмалын зөвлөх компани болох MineInfo Компанид ахлах менежерээр ажиллаж байжээ. Тус салбарт ажиллаж эхлэхээс өмнө тэрээр 15 жил Монголын банк, санхүүгийн салбарт менежерийн албан тушаалд ажиллаж байжээ. Тэрээр Монголын Хувьцаа Арилжаа, Үнэт цаасны Комиссын салбарын дарга, Монголын анхны хөрөнгө оруулалтын сан болох MS Invest ХХК-ийн захирал, Капитрон банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Ноён Очирбал нь Украины Уул уурхай, эдийн засгийн дээд сургуулийн Арилжааны зэрэг, Монголын Бизнесийн Их Сургуулиас Магистр бөгөөд Их Британи Хул Их Сургууль болон Бостоны Их Сургуульд тус тусдаа суралцажээ. Монгол, Орос, Англи болон Чех хэлийг бүрэн эзэмшсэн.