') else writeln(''); writeln(''); close(); }}
 
Чандгана Ерөнхий Байдал

Байрлал ба эзэмшил

Монголын эдийн засаг сүүлийн хэдэн жил маш хурдацтай хөгжиж, цаашид ч энэ хэвээр байх бололтой. Монголын дотоод эрчим хүчний үйлдвэрлэл ачааллын хэрэгцээгээ дийлэхгүй, ОХУ-аас импортоор авч хаасаар ирсэн. Ихэнх эрчим хүчний станцууд нь дээр үеэд байгуулагдсан, хуучирч хоцрогдсон, хүчин чадал багтай, байгальд ээлгүй технологи зэрэг хүндрэлтэй асуудлуудтай. Үүнтэй холбоотойгоор 2011 оны 11 сард Професи нь Монголд 600 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих зөвшөөрлөө авчээ. Монгол улс өндөр зэрэглэлийн нүүрсний арвин их нөөцтэй хувьд дотоодын эрчим хүчний хэрэгцээг хангахаас гадна, хажуугийн хөрш Хятадруу ч эрчим хүч экспортлох боломж бий. Хятад дэлхийн хамгийн том нүүрс импортлогч орон. Зөвхөн 2010 онд гэхэд БНХАУ нь 133 сая тон нүүрс импортолсон билээ. Хятадын эдийн засаг жилд 10 орчим хувиар өсөж байгаа буюу үргэлжлэн тогтвортой, түргэн нэмэгдэх магдалтай байгаа. Түүний дагуу эрчим хүч болон эрчим хүчний эх баялагаар дотоод хэрэгцээгээ хангах аргагүй болох юм.

100% эзэмшдэг Чандгана нүүрсний төсөл нь зүүн өмнөд төв Монголын Нялга нүүрсний сав газрын зүүн хойд хэсэгт стратегийн чухал ач холбогдолтой оршдог. Уг Чандгана төсөл нь 141 сая тонн хэмжиж тогтоосон нөөцтэй Чандгана Тал болон 1,000 сая  тонн хэмжиж тогтоосон нүүрсний нөөцтэй (524 мт хэмжсэн, 545 мт тогтоосон) Чандгана Хавтгай гэсэн хоёр үндсэн нүүрсний орд газартай. Уг төслүүд нь хоорондоо 9 км зайтай ойролцоогоор Монголын нийслэл Улаан-Баатараас зүүн зүгт 290 км зайтай байдаг. Хоёр төсөл нь дэд бүтэц, тосгод, зам, цахилгаан дамжуулах шугамтай ойрхон байршилдаг. Чандгана нь хатуу хучилттай замаар Улаан-Баатар болон Транс-Монгол Төмөр Замтай холбогддог, тиймээс урд зүгт Хятадтай, хойд зүгт Оростой шууд холбоотой.

Професи нь 4,200 МW (1р Шат 600 МW, 2р Шат 3,600 МW) цахилгаан станци барихад шаардлагтай зөвшөөрлийг шургуй хөөцөлдөн, 2010 оны 11 сарын 15 өдөр уг компани Нарийвчилсан байгаль Орчны Нөлөөллийн Бичгийн зөвшөөрлийг хүлээн авсан. 2011 оны 2 сард компани нь 141 сая тоны уурхайн лицензийг Монголын Ашигт Малтмалын Газраас авсаан. 2011 оны 11 сард Професи нь Монгол Улсын Эрдэс Баялаг, Эрчим Хүчний Яамнаас цахилгаан станц барих тухай албан ёсны дэмжлэг хүлээж авсан юм. 2011 оны 11 сард, Професи нь Чандгана нүүрсний уурхай дээрээ 600 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих албан ёсны зөвшөөрлөө авчээ.

Чандгана нь ойролцоогоор Бээжингээс 1,000 км, Хятадын хилээс 350 км юм. Монгол Зүүн Бүсийн Эрчим Хүчний Систем болох Монголын Чойбалсан Хот нь Хятадын 800кв ДЦ шугамд Чандганы цахилгааныг нийлүүлэх боломжтой Хятадын хилээс 70 км зайтай байдаг. Мөн Чандгана нь Төвийн Эрчим Хүчний Системээс 150 км орчимд оршдиг юм. Төвийн Эрчим Хүчний Систем нь сая гаруй хүн амтай Монголын нийслэл, Улаан-Баатарыг цахилганаар хангдаг юм.


Power Line Plan for Chandgana

Анхны 2х300 МW цахилгаан станцыг Професигийн эзэмшлийн газар барих бөгөөд Чандганы нүүрсний төслөөс жил бүр 2,4 сая тонн нүүрсийг хэргэлнээ. Нүүрсний уурхай нь 90 хонгийн дотор бүрэн ашиглалтанд орж чадхаас гадна 0,5-1 судал хэмжээтэй шинэчилж болох 40 жилийн уул уурхайн зөвшөөрөлтэй юм. Ирээдүйн станцийн өргөтгөл нь Професигийн Чандгана  нүүрсний уурхайгаар хангагдан. Професи нь одоогоор санал, хүсэлт, зураг төсөл, үйлдвэрийн байгууламж, дамжуулах шугам, хөрөнгө оруулалтай дүгнэж байна.

Чандгана Тал нүүрсний төсөл нь 32 га уул уурхайн зөвшөөрөл болон залгаа 300 га хайгуулын зөвшөөрөл гэсэн хоёр ашигт малтмалын зөвшөөрөлтэй. 141 хэмжэгдсэн тонноос 9,3 орчим сая тонн нь уул уурхайн зөвшөөрөлд агуулдаг бөгөөд үлдсэн 132,0 сая тонн нь хайгуулын зөвшөөрөлд хамаарна. Чандган Хавтгай нь талбайд бүх нөөц нь дан 37,271 га хайгуулын зөвшөөрөлд агуулагдана.


Project Claims
Click to enlarge

Хайгуулын Ажил

Чандганa Тал

Чандганы талбайн нүүрсийг анх 1941 онд Оросын геологийн хайгуулын судалгаагаар нээсэн бөгөөд 1962-1963 онд нарийвчилсан хайгуул хийсэн. NI-301-н дагуу тодорхойлогдсон мэргэжлийн хүн одоогийн байдлаар Чандган Тал газрын дээр үеэд тогтоодсон нөөцийн үнэлгээг одоогийн нөөцийн байдал хэмээн тогтоож амжаагүй байгаа. Професи нь тухайн нөөцийн мэдээллийг өнөө үеийн нөөцийн агуулга гэж авч үзэхгүй байгаа. Тухайн мэдээлэл нь дээр үеийх бөгөөд зөвхөн сонирхуулах журмаар тавигдсан учраас, бүү энэ мэдээнд найдан түшиглээрэй. 2007 оны 5 сард Чандганы талбайд алмаз керн өрөмдлөгийн програмаар хийсэн. Найман керн нүхийг нийт 730 метр керн, нүүрстэй 300 гаруй метрт хийсэн. Өрөмдлөгийг NI 43-101, JORC стандартын дагуу хэмжсэн нөөцийг бүрэн ангилахад хангалттай зайтай хийсэн. Хоёр нүхийг хуучин өрөмдлөгийн нүх болон давхаргийн өмнөх мэдэгдэсэн зузааныг баталах ижилхнээр өрөмдсөн. Нэг нь мэдэгдсэн нүүрсний зузаантай илүү ижилхэн байсан. Яагаад гэвэл хуучин өрөмдлөгийн нүх бүрэн интервалыг нэврүүлэхээс өмнө дуусгасан байсан. 200 гаруй керн дээжийг бүх өрөмдлөгийн нүхнээс авсан бөгөөд Хятадын Тианжин дэх SGS-ийн олон улсын эрхтэй лабораторт шинжилгээ хийлгэсэн. Энэхүү хөтөлбөрөөс гарсан үр дүн нь нийт хэмжсэн нөөцийн 50,7 сая тонн буюу 56 хувиар өсөж 141,3 сая тонн болсон.

Чандгана Хавтгай

Чандган Хавтгай талбайд 7- нүхний алмазийн керн өрөмдлөгийн програмыг (1,237 m) 2007 оны 8 сараас 9 сарын хооронд хэрэгжүүлсэн. 80 гаруй керн болон гадаргын дээжийг авч SGS-ийн лабораторт шинжилсэн. Энэхүү шинэ өрөмдлөг нь Чандганы талбайд нэмэлт хайгуулын ажлыг хүлээж буй 409 сая тонн нөөцтэй хэмжиж тогтоосон 657 сая тонн нөөц байгаа гэдгийг тогтоосон. 2008 оны 9 сард Цахилгаан Туйлширлын эсэргүүцэл болон магнетиз судалгааны 7 шугамыг (15,400 м) Чандганы талбайд Geosan ХХК-аар хийлгэсэн. Уг судалгааны зорилго нь сав газрын хязгаарыг тогтоох байсан юм. Цахилгаан Туйлширлын эсэргүүцэл урьчилсан дүгнэлт нь нөөцийн газар нь магадгүй эхний хэлбэрээс нилээд том байж болох юм гэж гарсан.

Маш том дулаан нүүрсний нөөц

Чандгана төслүүд нь NI 43-101-д хэмжиж заасан 1.2 гаруй тэрбүүм тонн нүүрсний нөөцтэй. Нарийвчилсан NI 43-101 техникийн нөөцийн мэдээг Чандганы талбайд хянаж болох хоёр төсөлд зориулан бэлтгэсэн байгаа.

Чандгана төслүүд нь ижил хэмжээний маш том нүүрсний орд газрын 2 хэсгээс бүрдэнэ. Нүүрсний чанар болон шинж чанар нь маш ижил. Хоёр төслийн ихэнх нүүрсний нөөцийг дан гүнзгий биш зузаан давхаргаар гүйцэтгэдэг. Энэхүү давхарга нь 37.7 - 45.4 м зузаантай. Чандгана Талд бүхэлдээ 141,3 сая тонн нь дундажаар 0.5:1 харьцаатай байдаг. Чандгана Хавтгайн нүүрсний нөөц нь дундажаар 1.9:1 харьцаатай эдийн засгийн ашигтайд хэмээн тооцоогддог юм.


Chandgana Coal Seam



Mineral resources that are not mineral reserves do not have demonstrated economic viability. Neither the Toronto Stock Exchange nor its Regulation Services Provider (as that term is defined in the policies of the Toronto Stock Exchange) accepts responsibility for the adequacy or accuracy of this website.

Qualified Person under NI 43-101
Christopher M. Kravits P.Geo., a consultant of the Company is the qualified persons responsible for the technical information on this website.

Cautionary Note Regarding Mineral Resources and Mineral Reserves
Readers should refer to the Company's current technical reports and other continuous disclosure documents filed by the Company available on Sedar at www.sedar.com for further information on the mineral resource estimates of the Company's projects, which are subject to the qualifications and notes set forth therein, as well as for additional information relating to the Company more generally. Mineral resources which are not mineral reserves, do not have demonstrated economic viability. Inferred mineral resources have insufficient confidence to allow the meaningful application of technical and economic parameters or to enable an evaluation of economic viability suitable for public disclosure. Neither the Company nor readers can assume that all or any part of an inferred mineral resource will be upgraded to indicated or measured mineral resources. Most projects at the inferred mineral resource stage do not ever achieve successful commercial production. Each stage of a project is contingent on the positive results of the previous stage and that there is a significant risk that the results may not support or justify moving to the next stage.

Click here for the forward-looking statements and the cautionary note.